Khangarid News


Хагас хамгаалагч Ryuma Хангарьд клубийн төлөөх анхны гоолоо орууллаа.

Энэ тоглолт түүний энэ улирлын анхны гараанаас гарч тоглосон тоглолт байсан юм.

Довтлогч Т.Мөнхбаатар энэ улирлын анхны гоалын дамжуулалтаа өгсөн.

Довтлогч З.Тэмүүлэн энэ тоглолтод гоол оруулсан бол 4 тоглолт дараалж гоол оруулсан багийн хамтрагч А.Содмөнхийн үзүүлэлттэй зэрэгцэх байлаа.
Улаанбаатар багтай тоглохоос өмнө 3 тоглолт дараалж гоол оруулаад байсан юм.

Улаанбаатар клубтай хийсэн тоглолт лигийн хүснэгтийн байрыг шийдэхээс гадна лигийн мэргэн буучдын хоорондох тулаан байсан юм.
З.Тэмүүлэн 15 гоол, Мижиддорж 14 гоол оруулаад байсан юм.

Хоёр клубийн өмнөх тоглолт 3:1 онооны харьцаатай өндөрлөж байсан бол энэ удаа ч гэсэн ижил онооны харьцаатай өндөрлөлөө. Энэ улирлын хамгийн эхний тоглолт хүртэл 3:1 өндөрлөж байсан юм.

Хоёр клубийн өмнөх тоглолтод Хангарьд багаас улаан хуудас авч байсан бол энэ удаа ч гэсэн дахин давтагдаж Улаан Хуудас авлаа.

Хамгаалагч Ви Чанг Суу энэ улирлын анхны улаан хуудсаа авсан нь энэ байлаа.

Хангарьд клуб 2025-2026 улирал эхэлснээс хойш 3 ба түүнээс дээш онооны зөрүүтэй хожигдсон 4 д

 
06 сарын 26, 2026