Хангарьд 30 жилийн ой (2010 Аварга)

1
Тоглолтын гарааны бүрэлдэхүүн:

-Зүүн дээд талаасаа
-Довтлогч О.Мөнх-Од ©️
-Хаалгач Б.Сэр-од
- Зүүн жигүүр Ц.Мөнх-эрдэнэ
-Хамгаалагч Ганзаяа
-Довтлогч Paul Chukwu
-хамгаалагч Д.Энхтөр
-Төвийн хагас хамгаалагч А.Эрдэнэбаяр
-Хамгаалагч Э. Баяраа
Хамгаалагч С.Батсүх
-Хамгаалагч С.Бадрах-заяа
Хагас хамгаалагч Remi Ogunjobi





10



2010 оны 9-р сарын 11 өдөр “Нийслэл лиг”-ийн аваргын цомыг Орхон аймгийн “Хангарьд” өргөж байлаа. Шигшээ тоглолтын эхний гоолыг “Улаанбаатарын мазаалайнууд”-ын довтлогч М.Энхбадрах хийж, багаа авч үзээгүй цом өөд нэг алхуулсан ч энэ нь тэдний энэ өдрийн сүүлчийн амжилт байв. Удалгүй “Хангарьд” тоог тэнцүүлсэн бөгөөд 10 дугаартай А.Эрдэнэбаяр хаалганаас 30 орчим метрийн зайнаас чөлөөт цохилтыг төгс гэмээр гүйцэтгэсэн юм. Тоглолтын хамгийн шийдвэрлэх үйл явдал 63 дахь минутад болж, “Мазаалай”-н хаалгач О.Эрдэнэ-Очир торгуулийн талбайдаа эсрэг багийн ахлагч О.Мөнх-Одыг дүрэм зөрчин унагасан. Шүүгч Б.Хаш-Эрдэнийн эргэлзэлгүй заасан торгуулийн цохилтыг О.Мөнх-Од амжилттай гүйцэтгэсэн нь ялалтын гоол болох хувьтай байлаа. Тоглолтын төгсгөлд “Мазаалай” довтолгоондоо бүх хүчээ хаясан ч тоог тэнцүүлж дөнгөсөнгүй. Багийн ахлагч Б.Гарьдмагнай хаалганы хөндлөвч оносон нь тэдний хамгийн аюултай довтолгоо байв. Ийнхүү “Хангарьд” лигийн тэмцээний цомыг дөрөв дэхээ өргөсөн түүхтэй (Урьд нь 2001, 2003, 2004 онд түрүүлсэн).

Эх сурвалж: "Нанжидийн Дүн Шинжилгээ" хуудас
11 12 13 14 15 16 17 18 2 3 4 5 7 8 9 

2 Өдрийн өмнө нийтэлсэн.