Хангарьд хөлбөмбөгийн клубийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 12 сарын 20-ны өдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлаар ТУЗ болон гүйцэтгэх захирал, арын алба, дасгалжуулагчийн баг 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, алдаа, ололт амжилтаа хэлэлцлээ. Мөн ирэх жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.
Ирэх жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь спорт менежментийг нэвтрүүлэх, мэргэжлийн хөлбөмбөгийн клубийн шалгуурыг ахиулах зэрэг болно.
Тус хурлаар шийдвэрлэсэн асуудлуудыг дараах байдлаар тоймлов. Үүнд:
1. Хангарьд хөлбөмбөгийн клубийн хүүхдийн академи байгуулахыг шийдвэрлэв.
2. Клубийн бүтэц, засаглалыг шинээр батлахаар шийдвэрлэв.
3. Зарим ажил, албан тушаалын өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэв.
4. Клубийн дэд бүтэц, газар, заал, талбайн асуудалд үе шаттай ажлуудыг хийхээр шийдвэрлэв.
6. 2024 оны клубийн бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсөв, төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэв.
7. Клубийн эрх зүйн бичиг баримтуудыг шинэчлэхээр шийдвэрлэв.
8. Клубийн засаглал, нас насны ангиллын баг тамирчид, дасгалжуулагчдын баг, ажлын алба хэлтсийн бүтэц болон ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахаар шийдвэрлэв.